Шууд Chart

Одон орончид шинэ од "төрөх"-ийг хүлээж байна

2024-04-16 14:49:46

Дөрөвдүгээр сарын 8-нд дэлхий даяараа Хойд Америкийн нутгийг дайрсан бүтэн нар хиртэлтийн зүг анхаарч байх зуур одон орон судлаачид харин "Умардын титэм" хэмээх оддын аймгаас нүдээ ч салгаж чадахгүй байна.

Учир нь манай Дэлхийгээс гурван мянган гэрлийн жилийн зайд хэзээ мөдгүй шинэ од "мэндлэх" гэж байгаа учир тэр аж.

Эрдэмтдийн тооцоолж байгаагаар Дэлхийгээс энгийн нүдээр ч харагдах хэмжээний тод гэрэл цацруулан шинэ од “мэндлэх” учиртай бөгөөд шинэ од "мэндлэх"-ийг нүдээр харах нь эрин цаг бүрт тохиох боломж биш гэдгийг НАСА-гийнхан хэлжээ. 

Сансрын нэн ховор энэ үзэгдэл 2024 оны есдүгээр сараас хэтрэлгүй үзэгдэх ёстой гэж тооцож буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Одон орончид шинэ од "төрөх"-ийг хүлээж байна  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй