Шууд Chart

РОЙТЕРС: ОНРТ нь тухайн үндэстний олон нийтийн эрх ашигт үйлчлэх үүрэгтэй

2024-04-16 16:34:04

Сэтгүүлзүйн судалгааны дэлхийн хамгийн том хүрээлэн болох Их Британид төвтэй "Ройтерс" институт Оксфордын их сургууль хамтран ОНРТ-ийн нийгэм дэх үүргийн талаар судалгаа тайлан боловсруулжээ.

Тайланд дурдсанаар ОНРТ бол аливаа улс үндэстний олон нийтийн эрх ашигт үйлчилдэг ашгийн бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн гэж дурдсан байна.

Мөн мэдээ мэдээллийг олон нийтэд ялгаваргүй түгээж, өндөр чанартай, арилжааны сувгаас ялгарах соён гэгээрүүлэх контент түгээх үүрэгтэй. Арилжааны телевиз, сонин, сайтаас ялгардаг гол зүйл нь төрийн үйл ажиллагаанд шууд шүүмжлэлтэй хандаж, ил тод олон нийтэд үзүүлэх гол гүүр нь болдог гэж тайлбарлажээ.

Дэлхий даяарх бүхий л ОНРТ-ийн үйл ажиллагаа ямагт аливаа шүүмжлэл, хардлагыг дагуулсаар ирсэн. Ихэвчлэн ижил салбарын арилжааны хэвлэл мэдээллийн сувгууд, улс төрчид, мөн олон нийтийн зарим хэсэг голчилж шүүмжилдэг.

Ихэнх тохиолдолд ОНРТ олон нийтээс өндөр хураамж авдаг гэсэн шүүмжлэлтэй дэлхий даяар нүүр тулдаг байна.

Гэтэл Их Британийн Засгийн газрын харьяа мэдээлэл харилцаа холбооны "Офком" агентлагийн явуулсан судалгаагаар ОНРТ бүхий л телевизийн салбарын нийт төвлөрөх орлогын ердөө 10 хувийг олж авдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

РОЙТЕРС: ОНРТ нь тухайн үндэстний олон нийтийн эрх ашигт үйлчлэх үүрэгтэй  
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй