Ойрх Дорнодын нөхцөл байдал тогтворгүй байгаагийн улмаас Газар дундын тэнгисийн тэг дунд орших арлын Кипр улс руу нэвтрэх хүсэлтээ өгсөн Сирийн болон Ливаны дүрвэгсдийн тоо дөрөвдүгээр сард огцом өсжээ.
Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш Ливан улсын эргээс завиар 1000 гаруй хүн Киприйн арлыг зорин очсон байна.
Ливанд Сириэс дүрвэн очсон хэдэн зуун мянган хүн оршин суудаг тул Ливан улс эдийн засгийн хувьд хямралтай байгаа юм.
Кипр улсын Засгийн газар Европын Холбоонд хандаж, Ливан улсад дэмжлэг үзүүлж, дүрвэгсэд хэт нэмэгдэхгүй байхад анхаарах, мөн иргэний дайны улмаас дүрвэгчдийг эх оронд нь буцаахад хэт аюултай гэж тооцогдож байгаа Сирийн олон улс дахь статусыг нь дахин авч хэлэлцэхийг уриалсан байна.
Мөн Сириэс орогнол хүсэгч дүрвэгсдийн хүсэлтийг хүлээн авахгүй гэж мэдэгдлээ.
Ингэснээр завиар Кипр улсад ирсэн дүрвэгчид хоол, орон байраар л зөвхөн хангагдаж, өөр ямар нэгэн тусламж хүртэх боломжгүй болж байгаа юм байна.
Кипр улс Сирийн дүрвэгсдийн орогнох хүсэлтийг хүлээн авахгүй гэж мэдэгдэв | ||
Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.