Шууд Chart

Испани улсын эмч нар робот технологи ашиглаж мэс ажилбар хийв

2024-04-17 11:20:17

Испани улсын хоёр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өсвөр насны хоёр өвчтөнд эмч нар робот технологи ашиглаж мэс ажилбар хийжээ.

Өвчтөнүүд хоёул төрөлхийн зүрхний дутагдалтай байсан юм.

Өсвөр насны өвчтөнд робот технологиор зүрхний мэс ажилбар хийж байгаа нь анхных гэдгийг онцолж байна.

Үүнээс өмнө залуу өвчтөнд зүрхний хагалгаа хийхдээ заавал цээжинд том зүсэлт хийдэг байжээ.

Робот технологийн тусламжтай өвчтөний биеийг илүү бага зүсэхээс гадна хагалгааны дараах эдгэх процесс хурдан, гоо сайхан талаасаа эерэг үр дүнтэй гэдгийг мөн онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Испани улсын эмч нар робот технологи ашиглаж мэс ажилбар хийв  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй