Шууд Chart

Импрессионизмын 150 жилийн ой тохиож байна

2024-04-17 11:28:00

Сонгодог уран зургийн нэгэн төрөл жанр болох импрессионизм үүсэж хөгжсөний 150 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна.

Импрессионизмын төлөөллөөр Клод Моне, Пиер Ренуа, Камилле Писсаро зэрэг франц зураачдыг нэрлэж болно.

Энэ уран зургийн төрөл үүсэж хөгжсөний ойн баярыг тохиолдуулан Франц даяар олон үзэсгэлэн болж байна.

Мөн Франц болон Их Британид дуудлага худалдаа зэрэг үйл ажиллагаа явагдаж байна.

Нидерланд улсад Ван Гогийн музейд мөн ирэх 10-р сараас 2025 оны 1-р сар хүртэл импрессионизмын үзэсгэлэн болно.

Герман, Италид ялгаагүй үзэсгэлэнгүүд болох мэдээлэл байна.

Импрессионизмээс өмнөх уран зургууд завсрын болон бараан өнгө зонхилсон, аливаа зүйлийг яг бодитоор нь буулгадаг, уран зураачдыг аливаа этгээд чамин өнгө, дүрс зурагтаа оруулахыг хориглодог, ингэж байж үзэсгэлэнд тавихыг нь зөвшөөрдөг байж.

Харин импрессионизмыг эхлүүлсэн уран зураачид энэ байдлаас залхаж, хурц, үндсэн өнгүүдийг зурагтаа их шингээж, гадна талбайг их зурах болсноор уран зургийн салбарт хувьсгал авчирсан гэж тооцогддог юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Импрессионизмын 150 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй