Шууд Chart

Итали улс “Цахим нүүдэлчин” виз гаргав

2024-04-17 11:54:52

Сүүлийн үед дэлхийн улс орнуудын дунд "Цахим нүүдэлчин" виз тренд болж байна.

"Цахим нүүдэлчин" виз нь дэлхийн улс орнуудад алсын зайнаас ажиллаж болдог нэг төрлийн виз юм.

Саяхныг хүртэл урт хугацааны "Цахим нүүдэлчин" визгүй байсан Итали улс энэ визийг дөрөвдүгээр сард танилцууллаа.

Итали улсын "Цахим нүүдэлчин" визийн бусад орныхоос ялгарах зүйл нь өндөр мэргэшсэн ажилчдад энэ визийг олгох юм байна.

Италийн визийн шаардлагад заасны дагуу Европын Холбооны гишүүн бус орны аливаа өндөр хөгжсөн технологийг алсын зайнаас ажиллуулах чадвартай хэн ч байсан энэ визийг авах боломжтой болж байна.

Мөн жилийн орлого нь 28 мянган доллараас их байх ёстой юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Итали улс “Цахим нүүдэлчин” виз гаргав  
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй