Шууд Chart

Говийн бүсэд өсвөр насны охидын төрөлт, үр хөндөлтийн тоо буурахгүй байна

2024-04-18 15:39:56

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт өнгөрсөн онд өсвөр насны 156 охин ээж болсон бол 56 охин үр хөндүүлжээ.

Энэ тооноос харахад, Говийн бүсийн хувьд өсвөр насны охидын төрөлт, үр хөндөлтийн тоо буурахгүй байна.

Энэ нь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн шилжилт, явуулын хүний хөдөлгөөн ихэссэн. Дээр нь эцэг, эхчүүд уул уурхайн компанид ажиллах хугацаандаа үр хүүхдээ хараа хяналтгүй орхидог зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой гэж Хүний эрхийн Үндэсний Комиссын Өмнөговь аймаг дахь референт н.Нарангоо манай агентлагт өнөөдөр мэдээллээ.

Говийн бүсийн хувьд 2021 онд 204, 2022 онд 266, 2023 онд 249 гэр бүл шүүхээр гэр бүл цуцлуулжээ.

Гэрлэлт цуцлалт буурахгүй байгаа нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд сөргөөр нөлөөлж, нийгмийн олон сөрөг үр дагаврыг бий болгож байна гэж Хүний эрхийн Үндэсний Комиссын Өмнөговь аймаг дахь референт Нарангоо дүгнэж байлаа.

Мөн Говийн бүсийн 4 аймагт, ашигт малтмалын 725 тусгай зөвшөөрөл бий. Үүнээс ашиглалтын 466, хайгуулын 259 зөвшөөрөл байна.

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас тус бүсийн байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал, тухайн бүс нутагт амьдардаг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх боллоо. Ялангуяа говийн бүсэд цэвэр усны нөөц тулгамдсан асуудал болсон.

Тухайлбал, Таван толгойн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа цаашид эрчимжсэн тохиолдолд 2030 он гэхэд газрын доорх их гүний усны нөөц хүрэлцэхгүй болох эрсдэл бий гэж судлаачид тооцоолсон болохыг орон нутгийн референтүүд онцолж байлаа. 


Говийн бүсэд өсвөр насны охидын төрөлт, үр хөндөлтийн тоо буурахгүй байна   
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй