Сургуульд ажиллах сэтгэл зүйчийн орон тоог цаашид нэмэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ерөнхий боловсролын гурван сургууль тутмын нэгд сэтгэл зүйч ажиллаж байна.
Тэд хамгийн багадаа 3-5 мянган хүүхдэд сургалт болон ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилладаг.
Олон улсын стандартаар нэг сэтгэл зүйчид 800-1000 орчим хүүхэд ногддог.
Одоогоор маш их ачаалалтай ажилладгаа сэтгэл зүйч хэлж байна.
Цаашид сургуульд ажиллах сэтгэл зүйчийн орон тоог нэмэх хэрэгтэй гэж Нийслэлийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн сэтгэл зүйч н.Ган-Уяа ярилаа.
Сургуулийн сэтгэл зүйчийн орон тоог нэмэх хэрэгтэй | ||
Үзсэн: 647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: