Шууд Chart

Ирэх өвөл цахилгаан эрчим хүчний хэрэглээ 250 орчим МВт-аар нэмэгдэнэ гэж тооцоолж байна

2024-04-22 13:50:46

2024-2025 оны өвөл цахилгаан эрчим хүчний хэрэглээ 250 орчим МВт-аар нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар өсөж байна. Тухайлбал, Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2022 онд 1469 МВт хүрч байсан бол 2023 оны 12 дугаар сард 1636 МВт хүрсэн. Энэ нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид хэрэглээ нь суурилагдсан хүчин чадлаасаа 40 гаруй хувиар хэтэрсэн үзүүлэлт юм.

Цаашид ч хэрэглээ тогтмол нэмэгдэх учраас тодорхой хэмжээнд хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлах нөхцөл үүсэх эрсдэл байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэллээ. 

Тиймээс эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг эрчимжүүлж, үр дүнг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүх салбарыг хамарсан шаардлагатай арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлэх, бусад оролцогч талууд, төрийн байгууллагууд, салбарын үйлдвэр, компани, эрчим хүчний хэмнэлтийн мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоо, уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.


Ирэх өвөл цахилгаан эрчим хүчний хэрэглээ 250 орчим МВт-аар нэмэгдэнэ гэж тооцоолж байна  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй