Шууд Chart

“Монголын инновацын 7 хоног-2024”-т 6 орны эрдэмтэн, судлаачид цахимаар оролцож байна

2024-04-22 14:49:16

“Монголын инновацын 7 хоног-2024” өнөөдөр олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхэлж байна.

Хуралд Япон, Солонгос, ОХУ зэрэг зургаан орны эрдэмтэн, судлаач цахим хэлбэрээр оролцож байна.

Салбарын мэргэжилтнүүд аялал жуулчлалын салбарын ирээдүйн чиг хандлага, инновацын эрин үеийн их сургуулиудын хөгжил дэвшил зэрэг сэдвээр илтгэл хэлэлцэж байгаа юм.

"Монголын инновацын холбоо" Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал н.Оюунцэцэгийн ярианд анхаарлаа хандуулна уу.

“Монголын инновацын 7 хоног-2024” энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. 


“Монголын инновацын 7 хоног-2024”-т 6 орны эрдэмтэн, судлаачид цахимаар оролцож байна  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй