Шууд Chart

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-нд албан ёсоор нээнэ

2024-04-22 17:04:13

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусаж буйтай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин театрын удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзжээ.

Улмаар үйл ажиллагаа явуулж эхлэхэд хүүхэд, залуус ая тухтай үйлчлүүлэх, уран бүтээлчдийн ХАБ-ыг хангах чиглэлд анхаарахыг санууллаа. 

Нийт 850 хүний багтаамжтай тус театр ашиглалтад орсноор 341 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн тус театр нь хүүхэд, залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болох юм байна. Тухайлбал, номын сан, кафе, дугуйлан, сургалтын үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлнэ.

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээж, байнгын үйл ажиллагаатай болгохоор төлөвлөж байгаа бөгөөд дүүргийн иргэдэд хүрэх соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулна гэж Соёлын яамнаас мэдээллээ. 


Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-нд албан ёсоор нээнэ  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй