Шууд Chart

Европын дулаарал дэлхийн дунджаас бараг хоёр дахин илүү хурдацтай байна

2024-04-23 10:12:40

Европ тивд уур амьсгалын дулаарал дэлхийн бусад хэсгээс илүү хурдацтай явагдаж байна.

Мөн температурын өсөлт нь ч дэлхийн дунджаас бараг хоёр дахин илүү байгааг дэлхийн тэргүүлэх хоёр цаг уурын агентлагийн тайлан мэдээ харуулсан байна.

Энэ байдлаас шалтгаалж хүн ардын эрүүл мэнд, улс орнуудын эдийн засагт учирч байгаа сөрөг үр дагавруудаас мөн сэрэмжлүүлсэн байна.

Европын холбооны цаг уурын хяналт тандалтын “Коперник”-ийн хүрээлэн болон Дэлхийн Цаг уурын байгууллагаас нийтлүүлсэн тайланд дурдсанаар, Европын сүүлийн 5 жилийн агаарын температурын дундаж нь дэлхийн аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс цельсийн 2.3 хэмээр нэмэгдсэн.

Энэ нь цельсийн 1.3 хэм байгаа дэлхийн дулаарлын дундаж үзүүлэлтээс бараг 2 дахин давсан юм байна.

Европ тивд мөн цаашдаа аагим халуун цаг агаар улам удаан хугацаанд бас үзүүлэлт нь улам өндөрсөх төлөв, хандлага байгааг мэргэжилтнүүд сэрэмжлүүлжээ.

Сүүлийн 30 гаруй жилийн туршид жил бүр тогтмол гарч байгаа энэ судалгааны энэ жилийнх ийнхүү уур амьсгалын дулаарлын эсрэг хүн төрөлхтөн хангалттай хүчин чармайлт гаргахгүй байгаад “Улаан түвшний сэрэмжлүүлэг” болж нийтлэгдэж байна.

"Коперник"-ийн хүрээлэн мөн энэ оны гуравдугаар сарыг дэлхийн цаг агаарын хяналт ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан гуравдугаар сар болсныг зарлалаа.

Энэ нь сүүлийн 10 сарын турш дараалан хадгалагдсан дүн болж байгааг мөн дурджээ.

Хүлэмжийн хийн ялгаралтаас шалтгаалсан хэт халалтын 90 хүртэл хувийг шингээдэг гадаад далайн усны температур мөн 2023 онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн дүнг Европын Цаг уурын хяналтын агентлаг нийтлүүлсэн байна.

Дээрээс нь хэт халуун цаг агаарын хүн ардын эрүүл мэндэд учруулах нөлөөллийг мөн тайланд авч үзжээ. Аагим халуунаас үүдэлтэй нас баралт Европ тивийн хэмжээнд сүүлийн 20 жилийн дотор 30 орчим хувиар нэмэгдсэн дүн гарч байгааг дурджээ.

Мөн байгаль, цаг ууртай холбоотой эдийн засгийн хор хохирлын хэмжээ 2023 онд 13.4 тэрбум евро буюу 14.3 тэрбум орчим ам.доллар болжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын дулаарал дэлхийн дунджаас бараг хоёр дахин илүү хурдацтай байна  
Үзсэн: 2289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй