Шууд Chart

“Тархинд төмөр хуримтлагдах” өвчин туссан дөрвөн настай охин тусламж хүслээ

2014-08-25 14:59:29

Тархинд төмөр хуримтлагдах” гэдэг ховор тохиолдох өвчин туссан Д.Номин-Эрдэнэ охины ар гэрийхэн ард түмнээсээ тусламж хүслээ. Д.Номин-Эрдэнэ охин дөрвөн настай. Тэрээр анагаахын салбарт төдийлөн тохиолддоггүй “Тархинд төмөр хуримтлагдах” өвчнийг туссанаас болж хараа нь муудаж, хэл ярианы бэрхшээлтэй болжээ. Гэхдээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдийн тусламжтайгаар түүнийг АНУ-ын Окланд хотын хүүхдийн төв эмнэлэгт судалгаа хийлгэж эмчлүүлэхээр болсон байна. Тиймээс түүний ар гэрийнхэн өнөөдөр ард түмнээс хөрөнгө мөнгөний хандив тусламж хүсч хэвлэлийн бага хурал хийлээ. 

Хэрэв та бүхэн Номин-Эрдэнэ охинд туслахыг хүсвэл Мобикомын 159 700 дугаарт мессеж бичих, мөн Худалдаа хөгжлийн банкны 499 225 804 дансанд сайхан сэтгэлийн хандив тусламжаа өгч болох юм байна.

“Тархинд төмөр хуримтлагдах” өвчин туссан дөрвөн настай охин тусламж хүслээ   
Үзсэн: 1423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй