Шууд Chart

“Тесла” компани цахилгаан машиныхаа үнийг буулгана

2024-04-24 16:46:01

Өнгөрсөн долоо хоногт автомашин үйлдвэрлэгч Тесла компани дэлхий даяарх ажилчдынхаа 10 хувийг цомхотгож байгаагаа мэдэгдсэн. Санхүүгийн хүндрэлийг даван туулж, буурсан борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд ийм арга хэмжээ авч байна гэж тайлбарлаж байсан юм. Тэгвэл Тесла компани шинэ хэмнэлтийн бодлогынхоо хүрээнд худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан автомашиныхаа үнийг бууруулж байгаагаа мэдэгдлээ. Теслагийн цахилгаан машины үнэ буурах зах зээлд тус компанийн Европ дахь хамгийн том зах зээл болох Герман болоод бусад европын орнууд, мөн Ойрх Дорнод, Африкийн зах зээл орно гэж дурджээ.

Германд гэхэд Модел 3 загварын цахилгаан автомашин 43 мянган еврогоос 41 мянган евро болж буурах төлөв байна. Европоос гадна АНУ-ын зах зээл дэх хамгийн эрэлттэй загварууд болох Model Y, X, S загварын автомашинуудынхаа үнийг тус бүр 2 мянган доллароор бууруулна гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Тесла” компани цахилгаан машиныхаа үнийг буулгана  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй