Шууд Chart

Г.Энхтайван: Инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг хэрэгжүүлнэ

2024-04-29 11:38:12

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 13-аас 12 хувьд хүргэсэн.

Инфляц буурч, зорилтот түвшинд тогтворжихоор байгаа учраас санхүүжилтийн нөхцөлийг сулруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор ийм шийдвэр гаргасан юм.

Түүнчлэн санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарын хүндрэлийг бууруулах зорилгоор малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгахтай холбоотой шийдвэр гарган хэрэгжүүлж байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ингэж ярилаа.


Г.Энхтайван: Инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй