Шууд Chart

ХЭҮК хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 24 дэх тайландаа цахим орчны асуудлыг хөндөнө

2024-04-29 11:55:06

Хүний эрхийн үндэсний комисс хүний эрх эрх чөлөөний төлөв байдлын талаарх 24 дэх тайландаа цахим орчны нөхцөл байдал, технологи, хүний эрхийн асуудлыг хөндөнө.

Тус комисс Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлээ “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал”, “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” гэсэн 7 бүлэг сэдвийн хүрээнд боловсруулжээ.

Нийт 54 саналыг Улсын Их Хурлын тогтоолд тусгуулахаар хэлэлцүүлж байгаа юм. Цахим хөгжлийн хурдцыг дагаад гэмт хэрэг зөрчил, хүний эрх зөгчигдөх нөхцөл байдал нэмэгдэж байгаа учраас ирэх жилийн тайланд энэ асуудлыг тусгахаар төлөвлөж байна.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяагийн яриаг сонсоно уу. 


ХЭҮК хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 24 дэх тайландаа цахим орчны асуудлыг хөндөнө   
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй