Шууд Chart

Дубай хот нисэх онгоцны буудлаа жилд 260 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай болгон өргөтгөнө

2024-04-30 12:49:38

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот хоёр дахь том нисэх онгоцны буудал болох Аль Мактумыг өргөтгөхөд 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, ойрын 10 жилийн дотор олон улсын гол нисэх буудал болгохоор зорьж байна. Тус нисэх онгоцны буудлыг зэрэгцээ таван нисэх зурвастай, 400 хаалгатай, жилд 260 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай болгон өргөтгөхөөр төлөвлөжээ.

Аль Мактум олон улсын нисэх буудал нь буух хоёр зурвастай, үүнийг нь тав болгож, хаалгыг 400 болгон нэмэгдүүлнэ. Ингэснээр жилд 260 сая хүртэлх зорчигч хүлээн авах хүчин чадалтай болох юм байна. Зорчигч, ачаа тээврийг хослуулсан гол төв болгохын тулд агаарын тээврийн хамгийн орчин үеийн технологиудыг шингээхийн зэрэгцээ энэхүү нисэх буудлыг тойруулан бүхэл бүтэн хот босгоно. Дубай бол дэлхийн нисэх онгоцны буудал, боомт, дэлхийн шинэ төв байх болно гэж Дубайн Эмир мэдэгдсэн байна.

Одоогийн олон улсын гол нисэх онгоцны буудал болох Дубайн нисэх онгоцны буудал нь олон улсын зорчигчдыг хүлээн авдаг, хамгийн их ачаалалтай байдаг. Энэ нисэх буудал нь орон сууцны хороололтой ойр, хурдны хоёр гол замаар хүрээлэгдсэн учраас өргөтгөл хийх боломжгүй юм байна. 2018 онд 89.1 сая орчим зорчигч энэ нисэх буудлаар дамжин өнгөрч, дээд амжилт тогтоосон боловч тахлын үед энэ тоо мэдэгдэхүйц буурчээ. 2022 онд тус нисэх буудлаар 66 сая орчим зорчигч зорчсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дубай хот нисэх онгоцны буудлаа жилд 260 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай болгон өргөтгөнө  
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй