Шууд Chart

Европын Холбоо 14 дэх багц хоригтоо ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийг хамруулж магадгүй

2024-04-30 12:59:26

Европын Холбоо Украинд дайн эхлүүлсэнтэй холбогдуулан ОХУ-ын эсрэг 14 дэх удаагийн багц хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна. Үүнд Оросын шингэрүүлсэн байгалийн хийн салбарыг хамруулах төлөвтэй байгаа. Үүний хариуд Кремль шингэрүүлсэн байгалийн хийг хориглох нь АНУ-д үр ашигтай байж болох ч Европын холбоонд сөрөг нөлөөлөл үзүүлнэ гэж мэдэгджээ.

Европын холбооны шинэ хоригт Оросын шингэрүүлсэн байгалийн хийг Европын орнуудаар дамжуулан тээвэрлэх, шингэрүүлсэн хий үйлдвэрлэгч гурван төслийг хамруулж магадгүй талаар нэрээ нууцалсан дипломат эх сурвалжийг иш татан Өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ. Европын холбоо шинээр хориг тавилаа ч Оросын шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэгчид хориг арга хэмжээг даван туулах арга замуудыг эрэлхийлнэ. Манай шингэрүүлсэн хийг хязгаарлаж, Оросыг эрчим хүчний зах зээлээс шахах оролдлого хийх нь Европын холбооны хэрэглэгчдийн хувьд хийн үнэ өсөхөд л нөлөөлнө гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Европын холбооны гишүүн орнууд байгалийн хийн нийлүүлэлтээрээ Оросоос хараат хэвээр байна.

Украины дайн эхлэхээс өмнө Оросоос авдаг импорт ЕХ-ны эрэлтийн 40 орчим хувийг эзэлж байсан. Шингэрүүлсэн байгалийн хийн экспорт мэдэгдэхүйц өссөн нь ЕХ-ны нийлүүлэлт дэх Оросын хийн эзлэх хувийг бараг 15 хувьд хүргэсэн байна. Орос улс өнгөрсөн онд ЕХ-ны боомтууд руу 15.6 сая гаруй метр тонн LNG тээвэрлэсэн нь 2022 онтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэж, 2021 онтой харьцуулахад 37.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо 14 дэх багц хоригтоо ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийг хамруулж магадгүй  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй