Шууд Chart

Б.Отгон-Өлзий морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2024-05-01 12:04:58

Азийн морьт харвааны холбооноос Казахстан Улсын Шымкент хотод морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. 

Морьт харваачид магяар, ази, турк, жамбы буюу зоос харвах гэсэн 4 төрлөөр өрсөлдлөө. 

Тус тэмцээнд Монгол, Индонез, Кувейт, БНХАУ, ОХУ, Саудын Араб, Тайланд, Казахстан зэрэг 14 улсын 60 тамирчин оролцсоноос Монголын морьт харвааны холбооны “Хан Монгол” клубын тамирчин Б.Отгон-Өлзий жамбы буюу зоос харвах төрөлд мөнгөн медалийн эзэн болжээ. 


Б.Отгон-Өлзий морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 2253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй