Шууд Chart

“Монгол гэр” үзэсгэлэн үргэлжилж байна

2024-05-06 10:55:58

Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 4-12-ныг дуустал “Монгол гэр” үзэсгэлэн үргэлжилнэ. 
 
Үзэсгэлэнд “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Соёлын боловсролын оролцоот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
 
Өнөөдөр Төрөлжсөн асрамж, халамжийн төвийн хүүхдүүд соёлын боловсролын олон талт хөтөлбөрт оролцож, нэг өдрийг хөөр хөгжилтэй өнгөрүүллээ.
 
Соёлын боловсролын оролцоот хөтөлбөрт эдгээр хүүхдүүдийг хамруулахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран ажиллалаа хэмээн Соёл Урлагийн Газраас мэдээллээ.

 


“Монгол гэр” үзэсгэлэн үргэлжилж байна  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-06 11:29
Гоё юм байна очиж үзнэ ээ

Бидэнтэй нэгдээрэй