Шууд Chart

Япон Улс Азийн хөгжлийн банкны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санд хөрөнгө оруулна

2024-05-07 07:50:27

Азийн хөгжлийн банкны оны ээлжит чуулга уулзалт Гүрж улсын Тбилиси хотод өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганаар Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад тулгардаг уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан, ногоон даяаршил зэрэг асуудал сэдвийг хөндөж  ярилцсан байна. Чуулганы оролцогч орнуудын нэг Япон улс Азийн хөгжлийн банкны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санд 1 тэрбум долларын хөрөнгө оруулна гэдгээ амлажээ.

Азийн хөгжлийн банкны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сан нь хөгжиж байгаа, буурай хөгжилтэй орнуудад байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс улбаатай хохирлыг даван гарах, урьдчилан сэргийлэх чадавхыг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулах арга хэмжээ авахад нь туслах үүрэгтэй сан юм.

Япон улс энэ санд хөрөнгө оруулах 1 тэрбум доллар нь иенээр бол 160 тэрбум, монгол мөнгөөр бол 3 их наяд гаран төгрөг юм. Япон улсын төлөөлөл сангийн сайд Сүзүки Шүничи Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжил бол дэлхийн эдийн засгийн гол хөшүүргэ гэж тодорхойлсон байна. Мөн энэ бүс нутаг нь уур амьсгалаас үүдэлтэй хохирол, сүйрэл, ядуурлын голомт болдог онцлогтой бүс гэж тодотгожээ. Япон улс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөмхий арлын орнуудад туслахад ямагт бэлэн гэдгийг мөн илэрхийлжээ. Түүнчлэн Ази номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд Азийн хөгжлийн банк томоохон байр суурьтай оролцох болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн байна.

Азийн хөгжлийн банк энэ удаагийн чуулганаараа хамгийн хөгжил буурай, байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөмхий орнуудад 5 тэрбум долларын тусламж үзүүлэх баримт бичиг баталжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон Улс Азийн хөгжлийн банкны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санд хөрөнгө оруулна  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй