Шууд Chart

Япон улс гадаад оюутнуудад оршин суух зөвшөөрөл олгох журмаа шинэчилжээ

2024-05-07 13:30:58

Японы Засгийн газар гадаад оюутны оршин суух зөвшөөрөл олгох журмыг чангалах зорилгоор Хууль зүйн яамны тогтоолыг шинэчлэн гаргажээ.

Дөрөвдүгээр сард шинэчлэгдсэн шинэ журмаар боловсролын байгууллагууд олон улсын оюутнуудыг хүлээн авахдаа элсэлтийн зохих менежменттэй байх үүрэг хүлээж байна.

Тухайлбал, их сургууль гадаад оюутнуудын ирц, цагийн ажлын бүртгэлийг зөв хөтлөх, үүнд хяналт тавьдаг байх шаардлагатай болжээ.

Хэрэв их сургууль шинэ журмын дагуу шаардлага хангаж ажиллаагүй бол сайжруулалт хийх хүртэл оюутанд гадаадын иргэдэд олгодог оршин суух зөвшөөрлийг олгохгүй байхаар зохицуулалт хийжээ.

Япон хэл сурахаар төлөвлөж байгаа оюутан заавал Засгийн газрын зөвшөөрөлтэй хэлний сургуульд элсэн суралцах ёстой.

Үүний зэрэгцээ судалгааны болон аудитын чиглэлээр суралцаж байгаа оюутанд оршин суух зөвшөөрөл олгохгүй юм байна.

Японы Цагаачлалын албаны мэдээлснээр "ковид-19" цар тахлын улмаас Японд суралцах олон улсын оюутнуудын тоо 90 гаруй хувиар буурсан ч 2022 онд энэ тоо тахлын өмнөх үеийнхээс давж 167.000 гаруй болж өссөн байна.

Сая журамд оруулсан өөрчлөлт нь гадаад оюутнуудыг тогтвортой, саадгүй хүлээн авахад чиглэгдсэн гэсэн тайлбарыг Цагаачлалын агентлагаас өгсөн байна.

2019 онд Токиогийн нэгэн их сургууль гадаадын 1600 орчим оюутантайгаа холбоо тасарсан нь нийтэд ил болж байсан.

Үүнтэй холбогдуулан гадаад оюутанд оршин суух зөвшөөрөл олгох шалгуур үзүүлэлт, зохицуулалтыг журамд шинээр тусгаж өгөх асуудал хөндөгджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс гадаад оюутнуудад оршин суух зөвшөөрөл олгох журмаа шинэчилжээ   
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй