Шууд Chart

Маргаашнаас эхлэн гурван өдөр дараалсан хүчит бөхийн барилдаантай

2024-05-09 10:19:26

Маргаашнаас эхлэн гурван өдөр дараалсан барилдаантай. Эхний хоёр барилдаан 12:00 цагаас эхэлнэ.

Тавдугаар сарын 10-нд 12:00 цагаас Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 11-нд 12:00 цагаас “Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,  12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно хэмээн Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.


Маргаашнаас эхлэн гурван өдөр дараалсан хүчит бөхийн барилдаантай  
Үзсэн: 5944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй