Шууд Chart

Архангай аймгийн баг алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа

2024-05-21 10:54:39

Үндэсний Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан эхэлж, Архангай- Өвөрхангай аймгууд барилдсанаас Архангай аймгийн баг 15:10-аар ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ өвөртөллөө.

Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /4/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /3/, улсын харцага С.Сүхбат /4/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /2/, цэргийн заан Ө.Батсуурь /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/ нийт 15 даваа авсан бол Өвөрхангай аймгийн багт улсын гарди Ц.Бямба-Отгон /2/, улсын харцага Х.Гантулга /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /0/, улсын харцага Б.Цэдэнсодном /4/, улсын начин Б.Лхагвадорж /3/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /1/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан цэргийн арслан Б.Өлзийсайхан /0/ нийт 10 даваа авсан юм.

Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр ажиллав.

Ялсан баг маргааш барилдах хоёр багийн ялсантай энэ сарын 25-ны өдөр Алтан медаль буюу "Алтан цом"-ын төлөө өрсөлдөх бол ялагдсан баг нь мөн өнөөдөр ялагдсан багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-нд орой 19:45 цагаас Ховд-Говьсүмбэр аймгууд барилдана хэмээн Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.


Архангай аймгийн баг алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа  
Үзсэн: 1118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй