
Үндэсний Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан эхэлж, Ховд-Говьсүмбэр аймгууд барилдсанаас Ховд аймгийн баг 19:6-аар ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ өвөртөллөө.
Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5/, улсын заан Б.Пүрэвсайхан /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/, улсын заан Б.Бат-Өлзий /4/, улсын харцага Г.Ганхуяг /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан У.Батцоож /2/, аймгийн арслан М.Баяржавхлан /3/ нийт 19 даваа авсан бол Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн /0/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /2/ аймгийн арслан Б.Үүрцайх /1/, аймгийн арслан Н.Намнансүрэн /2/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/ нийт 6 даваа авсан юм.
Ховд аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Г.Алтангэрэл, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Б.Гончигтавхай нар ажиллав.
Ийнхүү Говьсүмбэр аймгийн баг Өвөрхангай аймгийн багтай энэ сарын 24-ний өдөр 18:45 цагаас хүрэл медалийн төлөө барилдах бол ялсан Ховд аймгийн баг Архангай аймгийн багтай энэ сарын 25-ны өдөр 18:00 цагаас Алтан медаль буюу "Алтан цом"-ын төлөө өрсөлдөнө хэмээн Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.
Ховд аймгийн баг алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа | ||
Үзсэн: 3856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.