Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улс Төрийн далбааны өдөртэй болсон.
2008 оноос эхлэн Монгол Улсын Төрийн далбааны өдрийг Их жанжин Д.Сүхбаатарын талбайд жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэсээр ирсэн.
Энэ өдөр монголчууд төв талбайдаа алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм.
Б.Лхам
Монгол Улсын Төрийн далбааны өдөр маргааш тохионо | ||
Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.