
Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр дунд сургуулийн сурагчдад теле хичээл заалаа. 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг нээж “Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн” сэдвийг сонгожээ.
Энэ жилийн тухайд “бага боловсрол”-ыг шинэчилсэн хөтөлбөрөөр сурагчдад хүргэнэ. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгож авсан сэдэв үүнтэй уялдаж байлаа. Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм нь “Хүүхэд бүрийг дэмжсэн, тэдний оролцоог хангасан, тэдэнд мэддэг зүйлээр нь дамжуулан хэрхэн чадвар суулгаж болдог”-ийг нотлох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн заасан хичээл ч үүнд чиглэж байлаа.
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чадварт, багш бүр суралцсанаар сая хичээлийн үр дүн гарна. Сурагчдын оролцоог тэгш хангаж, дэмжсэнээр тэдний сурлагын түвшин дээшлэх бүрэн боломж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн заасан хичээлээс харж болохоор байлаа. Хүн бүр хүрсэн зорилгоо биелүүлж, эрдэм ном сурч чадвал Монгол Улс хурдан хөгжинө. Ингэхдээ эв нэгдлийг эрхэмлэж, бүтээлч байх хэрэгтэй гэсэн томьёоллыг хичээлийн төгсгөлд тэд хамтдаа гаргасан юм.
“Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн” сэдвээр хичээл заалаа | ||
Үзсэн: 2166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.