Шууд Chart

Аянга буусны улмаас 61 мал хорогдов

2024-07-31 11:27:53

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын байгууллагад Увс, Ховд, Завхан аймагт аянга буусан нийт 5 тохиолдол бүртгэгдэв. Тодруулбал Увс аймагт айлын гэр дээр аянга бууж нэг иргэн нас барсан байна. Дээрх таван тохиолдлын улмаас нийт 31 бод мал, 30 бог мал, нийт гурван малчин өрхийн 61 мал хорогджээ.

Ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орохыг Цаг уурын байгууллагаас анхааруулж буй. Иймд малчид, ард иргэд мөндөр, аянга цахилгаан, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Аянга буусны улмаас 61 мал хорогдов  
Үзсэн: 5412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-07-31 16:44
ХОРОГДОХ ГЭДЭГ ҮГИЙГ ХЭРЭГЛЭХ НЬ ЗОХИСГҮЙ ! ҮРЭГДЖЭЭ ГЭМЭЭР
Зо [127.0.0.xxx] 2024-08-01 03:09
“Амь үрэгдэх” гэж хүн дээр яригдана. Мал дээр бол мал хорогдох гэж ярьж, бичих нь зөв!
Зочин [127.0.0.xxx] 2024-07-31 16:22
гадаадын тагнуулууд аянга буулгаад байх шиг.анхааралдаа аваарай төр засагаа

Бидэнтэй нэгдээрэй