
“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 6 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Одоо явагдаж буй салаадын хээрийн сургуулиар оролцогч орны цэргүүд хичээлийн 10 цэгт сургалт, дадлагад хамрагдаж байгаа.
Сургуулийн явцад орон орны дайчдын соёлын өдөрлөг болдог уламжлалтай. Энэ хүрээнд Япон, БНСУ-ын соёлын өдөрлөг болж, тухайн орны цэргийн алба хаагчид өөрсдийн өв соёлыг сурталчилж, үндэсний тулааны урлагийн үзүүлэн тоглолтыг сонирхуулсан юм. Оролцогч орны цэргүүд энэхүү өдөрлөгөөр өөрсдийн хийсэн цаасан тоглоом, аз жаргалт, амжилт ерөөсөн ханзыг дурсгал болгон хадгалсны зэрэгцээ дээрх улсуудын уламжлалт хоол болон цайны соёлтой танилцлаа.
Соёлын өдөрлөг нь өөрсдийн үндэстний онцлогийг сурталчлан таниулахаас гадна сургуульд оролцогч орнуудын цэргийн алба хаагчид ойр дотно нөхөрлөх, сургалт бэлтгэлээс авсан ачааллаа хөнгөвчлөх боломж олгодог.
Хуваарийн дагуу өнөөдөр (2024.08.01) Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 20.00 цагт БНХАУ-ын Соёлын өдөрлөг болно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ
“Хааны эрэлд 2024” сургуулийн соёлын өдөрлөг үргэлжилж байна | ||
Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.