Шууд Chart

Даланзадгадаас Мандалговь чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

2024-08-09 18:50:49

Үргэлжлэн орж байгаа усархаг борооны улмаас Даланзадгадаас Мандалговь чиглэлийн автозамын зорчих хэсэг усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн тул аймгийн Онцгой Комиссын шийдвэрээр 2024 оны 8-р сарын 9-ний өдрийн 15:00 цагаас 8-р сарын 10-ны өглөөний 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө буюу наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дорноговь, Сүхбаатарын утгаар ахиухан хэмжээний усархаг бороо, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговийн нутгаар их бороо орох тул цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах, тухайн чиглэлүүдэд хол замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 


Даланзадгадаас Мандалговь чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа  
Үзсэн: 2845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй