Шууд Chart

Налайх, Багахангай, Багануур дүүрэгт туулах чадвар сайтай мотоцикль олголоо

2024-08-12 13:35:07

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Налайх, Багахангай, Багануур, дүүрэгт K4 Enduro загварын туулах чадвар сайтай мотоцикль хүлээлгэн өглөө. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор олгож буй техникийг Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар хүлээлгэн өгсөн. 

Гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, шуурхай илрүүлэх, таслан зогсоох, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох үүднээс энэ жил 9 дүүрэгт парк шинэчлэлийг хийж байгаа. Энэ хүрээнд алслагдсан 3 дүүргийн цагдаагийн хэсэг, албадаас ирүүлсэн хүсэлтийн дагуу газар орны онцлог болон гүйцэтгэж буй үүрэгтэй нь  уялдуулан туулах чадвар сайтай мотоцикль хүлээлгэн өгч байгааг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан дурдлаа.