Шууд Chart

Хэт халуунд жирэмсэн эмэгтэй юунд анхаарах хэрэгтэй вэ

2024-08-14 09:07:07

Хэт халуун өдрүүд ойрын үед үргэлжлэх тул наршилтаас сэргийлээрэй.

Жирэмсэн эмэгтэйчүүд доорх зөвлөмжийг онцгойлон анхаарна уу. 

-Шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх

-Нарны шууд тусгалаас зайлсхийх, нүдний шил, малгай, шүхэр тогтмол хэрэглэх

-Гар, хүзүү, хөл зэргийг ил гаргахгүй, сул чөлөөтэй урт ханцуйтай хөвөн даавуун цамц, урт өмд өмсөх

-Ус, хярам, шингэн хар цай ойр ойрхон бага багаар уух

-Нойтон хүйтэн алчуур, толгой, хүзүүн дээрээ тавих

-Хүйтэн бүлээн шүршүүрт орох

-Хэт хүйтэн ус, ундаа, зайрмаг болон чихэрлэг шингэнээс татгалзах

-Давс багатай хөнгөн, ислэг ихтэй хоол хүнс хэрэглэх

-Төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйчүүдийг ганцааранг нь байлгахгүй байх

Аюултай шинж тэмдгүүд илэрсэн даруйд яаралтай түргэн тусламж-103 дуудаарай. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хэт халуунд жирэмсэн эмэгтэй юунд анхаарах хэрэгтэй вэ  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй