Шууд Chart

ЭХЭМҮТ “Үйлчлүүлэгч-төвтэй” үйлчилгээний олон улсын стандартыг хэрэгжүүлнэ

2024-08-14 10:33:37

Олон улсын магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын Ази Номхон далайн бүсийн захирал Жон Юн /MPA. MBA/, Интермед эмнэлгийн Чанар, аюулгүй байдал хариуцсан захирал АУ-ны доктор И.Бат-Эрдэнэ нар өнөөдөр ЭХЭМҮТ-д ажиллалаа.

ЭХЭМҮТ нь Олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд “Үйлчлүүлэгч-төвтэй” эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний олон улсын стандартыг хангахад чиглэсэн ажлуудыг эхлүүлж байгаатай холбогдуулан тэрбээр ийнхүү Монголд ирж ажиллах үеэрээ ЭХЭМҮТ-д зочилсон юм.

Уулзалтын эхэнд тус төвийн Эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа ЭХЭМҮТ-ийн танилцуулгыг хийсэн бол тус төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Чанар, аюулгүй байдлын албаны дарга А. Оюунчимэг JCI-ийн Магадлан итгэмжлэлд хамрагдах хүрээнд хийсэн бэлтгэл ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Үүний дараа зочид ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрөх тасаг, Яаралтай тусламжийн тасаг болон Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар орж танилцлаа.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭХЭМҮТ “Үйлчлүүлэгч-төвтэй” үйлчилгээний олон улсын стандартыг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй