Шууд Chart

“Авто зам, төмөрбетон гүүр хоолойн барилга, засварын ажлын үйлдвэрлэлийн болон төсвийн 6 жишиг” нормыг шинэчлэн баталлаа

2024-08-14 16:51:19

Авто замын норм нормативын сангийн хөрөнгөөр “Монголын авто замчдын холбоо” ТББ-тай гэрээ байгуулан “Авто зам, төмөрбетон гүүр хоолойн барилга, засварын ажлын үйлдвэрлэлийн болон төсвийн 6 жишиг” нормыг шинэчлэн батлууллаа.
 
Дээрх ажлын хүрээнд авто зам, замын байгууламжийн төсөв тооцох “ROAD ESTIMATOR” үүлэн технологид суурилсан төсвийн программ шинээр ашиглалтад оруулаад байна.
 
”Авто зам, төмөрбетон гүүр хоолойн барилга, засварын ажлын үйлдвэрлэлийн болон төсвийн 6 жишиг” нормыг 2023 оны 11 сараас мөрдөж ажиллаж байна.
 
Авто зам, замын байгууламжийн төсвийн тооцоог 2011-2023 он хүртэл тусгай түлхүүр ашиглан компьютерт суулган ашигладаг байсан.
 
Энэ нь орчин үеийн цахим шилжилтэд хурдацтай ороод буй орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй, норм үнэлгээ хуучирсан зэргээр хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага хангахгүй болсон байна.
 
Харин “ROAD ESTIMATOR” төсвийн программ нь үүлэн технологид суурилсан.
 
Ингэснээр программыг ашиглаж буй хэрэглэгч интернэт сүлжээнд холбогдон дурын компьютероор төсвийн мэдээлэлтэй танилцах, хянах, засах, нэмэх зэрэг бүхий л үйлдлийг шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн.
 
Нууцлалын хувьд нэг хэрэглэгчийн оруулсан мэдээллийг нөгөө хэрэглэгч харах боломжгүй. Хэрэглэгчийн системд нэвтэрсэн хугацаа, хийсэн үйлдүүдийг нэг бүрчлэн бүртгэлээр баталгаажуулж, аливаа эрсдлээс хамгаалах, хариуцлага тооцох, хянах боломжийг бүрдүүлсэн байна.
 
Программыг ашиглах эрхийг Монголын авто замчдын холбоо ТББ-тай холбогдон аваарай гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 

“Авто зам, төмөрбетон гүүр хоолойн барилга, засварын ажлын үйлдвэрлэлийн болон төсвийн 6 жишиг” нормыг шинэчлэн баталлаа  
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй