Шууд Chart

Нүдний болор солих хагалгаанд орох ахмадууд үзлэгт хамрагдаж байна

2024-08-19 11:43:41

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмайн байгууллага болон Монголын улаан загалмай нийгэмлэг 2019 оноос эхлэн хамтарч “Бүс ба зам-Гэрэлт аялал” төслийг хэрэгжүүлж байна.
 
Төслийн хүрээнд нүдний болор цайх эмгэгтэй ахмад настнуудад болор солих мэс заслыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан Загалмай Байгууллага, “Чао Жү” нүдний эмнэлгийн баг, Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй хамтран 2023 оноос үнэ төлбөргүй хийж байгаа юм.
 
Энэ хүрээнд мэс засалд орох ахмадуудын үзлэг өнөөдөр эхэлж байна.
 
2024 онд нийт 100 ахмад настанг энэхүү эмчилгээнд хамруулна гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ. 

Нүдний болор солих хагалгаанд орох ахмадууд үзлэгт хамрагдаж байна  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-08-19 13:47
Bna

Бидэнтэй нэгдээрэй