Шууд Chart

Төрийн тэргүүнүүдийн төмөр хүлгүүд

2014-09-02 11:25:27

Дэлхийн томоохон улс гүрнүүдийн удирдагчдын гадаадад хийх айлчлалын салшгүй нэгэн "анд" нь тэдний төмөр хүлгүүд байдаг аж. АНУ-ын Ерөнхий прокурор асан Роберт Кеннедигийн хэлсэн “Аливаа нэг улсын сүр хүчийг пуужин, Олимпийн алтан медалийн тоо, Ерөнхийлөгчийн лимузин гурваар тодорхойлдог юм” хэмээх үг гэрчилнэ. Энэ бас сүр хүчний илэрхийлэл гэхээс илүүтэйгээр тухайн улсын төрийн тэргүүний аюулгүй байдалтай салшгүй холбоотойг хэн ч үгүйсгэхгүй биз. Тэрхүү гайхамшигт төмөр хүлгүүдийн заримыг уншигч та бүхэнд сонирхуулъя.

1. ОХУ-ын Ерөнхийлөгчийн “Mercedes Pullman”

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины "Mercedes-Benz S 600 Pullman" автомашин нь хамгаалалтын зориулалттай хуягласан лимузин юм. Түүний эх биеийн зузаан нь 60 мм, бүх  хаалганы жин нь 160 кг аж.  Машины үнийг сая евро хэмээн тооцож байгаа ажээ.  "Mercedes Pullman"  нь 6.2 метр урттай, 3 орчим тонн жинтэй, 400 морины хүчтэй,  V12  хөдөлгүүртэй юм байна.  Мөн эргэн тойронд юу болж байгааг хянах камеруудыг эх биед нь суулгаж өгчээ. 

Харилцаа холбооны иж бүрэн системээр тоноглогдсон. Энэхүү машины хуяг нь галт зэвсэг, гар бөмбөгийн дэлбэрэлт болоод галд тэсвэртэй төдийгүй халдлагад өртсөний дараа ч гэсэн хөдлөх чадвартай гэнэ. 

Мөн хянах самбар дээрээ гал унтраах системтэй, хорт хийн халдлагаас хамгаалах тогтолцоотой. Түүнээс гадна цахилгаан болон өндөр эрчим хүчний бичил долгионыг тэсвэрлэх чадалтай ажээ.

 

2. АНУ-ын Ерөнхийлөгчийн “The Beast”

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэрэглээнд зориулан “Женерал Моторс” компанид бүтээгдсэн загварын тансаг зэрэглэлийн машин “The Beast”. Энэ автомашин нь гадна талаасаа харахад ганган тансаг унаа мэт харагдавч үнэндээ бол танк гэхэд болно. Уг машины их бие нь ган, болд, татан гээд  олон давхаргатай бөгөөд эзнээ ямар ч дайралтаас хамгаалдаг байна. Шилний хувьд маш зузаан бөгөөд олон давхаргаас бүтсэн тул олон удаа  буудсан ч цуураад л өнгөрөх бөгөөд  хэзээ ч нэвтрэхгүйгээр бүтээгдсэн аж. Тус автомашиныг гал унтраагч, хүчил төрөгч, Ерөнхийлөгчийн цусны бүлэг бүхий цус байнга байдаг. Харин хажуугийн хаалганд онцгой үед хэрэглэх буу, гааз болон бусад хэрэгтэй зэвсэг зэргээр нэмж тоноглосон байдаг гэнэ.

3. Германы канцлерийн “Audi A8”

Германы канцлер Ангела Меркелийн албан хэрэгцээний “Audi A8L” нь зорчигчийг бүх төрлийн галт зэвсгийн сум, гранатны дэлбэрэлтээс хамгаалж чадна. 450 морины хүчтэй 6 литрийн хөдөлгүүртэй. Дотоод тохижилтын хувьд ийм ангиллын машинуудад байдагтай адилаар хөдөлгөөнт офис ба хөргөгч бүхий мини бараар тоноглогдсон байдаг гэнэ.

 

4. Ромын Папийн “Renault Kangoo Maxi Z.E”

Ромын Пап лам нарын хөлөглөдөг энэхүү автомашиныг дэлхийн нийтээр “папамобиль” гэж нэрлэдэг. Одоогийн Ромын Папийн хэрэглээнд байгаа папамобилиор автомашин нь “Renault Kangoo Maxi Z.E” юи. 60 морины хүчтэй цахилгаан хөдөлгүүрээр явдаг, экологид ээлтэй цахилгаан машин нь нэг удаагийн цэнэглэлтээр 170 км зам туулж чадна. Пап лам нар гол төлөв нас дээр гарсан хүмүүс байдаг болохоор бууж суухад нь дөхөм болохын тулд урсаж гардаг гишгүүртэй.

5. Си Зиньпиний “FAW Hong Qi HQE”

БНХАУ-ын дарга Си Зиньпин өөрийн орны үйлдвэрлэсэн “FAW Hong Qi HQE” автомашиныг албан хэрэгцээндээ ашигладаг гэнэ. Хуягласан лимузины дизайн бүхий уламжлалт Хятад зураг, эд зүйлсээс тоноглогдсон ажээ. Моторын хувьд 400 морины хүчтэй бензин мотортой.

Нийтэлсэн: Web admin

Төрийн тэргүүнүүдийн төмөр хүлгүүд  
Үзсэн: 11495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй