Шууд Chart

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүллээ

2024-08-23 12:11:45

Нийслэлийн Засаг даргын 2024 оны наймдугаар сарын 7-ны өдрийн “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
 
Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн Цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
 
Сүүлийн 14 хоногийн хугацаанд хяналт шалгалтын бүрэлдэхүүн 18500 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж 10 ширхэг тарваганы нойтон мах илрүүлж Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна.
 
Хяналт шалгалт 2024 оны 10 дугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүллээ  
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй