Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан, XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд 19 цаг 30 минутад Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, А.В.Александровын нэрэмжит, ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хамтарсан хүндэтгэлийн тоглолт болно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
А.В.Александровын нэрэмжит, ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулга Д.Сүхбаатарын талбайд тоглоно | ||
Үзсэн: 1585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.