Шууд Chart

Ханиаднаас сэргийлэх энгийн аргууд

2024-09-04 11:22:59

Ханиаднаас сэргийлэх, энгийн аргуудыг хүргэж байна. 

Аньсны навчийг 150 мл усанд жижиг цайны халбагаар дүүрэн хийж 5 минут буцалган жижиг цайны халбага зөгийн бал хийж хутгаад халуун бүлээнээр нь өдөрт 2-3 удаа ууна.

Нэг аяга сүүнд 3-5 хэрчим цагаан гаа эсвэл 3-5 хумс сармис хийж 3 минут буцалгаад шүүж өдөрт 2-3 удаа ууна.

Хонины өөхгүй мах, 3-5 хумс сармисны хамт чанаж шөлийг нь халуун бүлээнээр ууж хөлсөө гаргах, хөлсөө хаттал салхи авахуулахгүй байхад анхаарна. 

Ханиад архагшин удаан хугацаагаар хөхүүлж ханиавал Дарву-5 эмийг өдөрт 2-3 удаа 5-7 хоног ууна.

Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна. 

 


Ханиаднаас сэргийлэх энгийн аргууд  
Үзсэн: 1241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй