Шууд Chart

Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг шинэчилнэ

2024-09-05 16:28:04

Сүхбаатар дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 22:00 цагаас 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн засварлана.
 
Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэнэ.
 
Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 
 

Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг шинэчилнэ  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй