Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал, Ерөнхий зарчим, салбар дундын нийтлэг шаардлага MNS 6948:2021” стандартын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ОБЕГ болон нийслэл, дүүргийн нийт 20 алба хаагч оролцсон юм.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал, Ерөнхий зарчим, салбар дундын нийтлэг шаардлага MNS 6948:2021” стандартыг шинэчлэн батлуулах ажлыг зохион байгуулна.
Мөн ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, зөвлөх С.Энхтуяа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга У.Долгормаа нар цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Стандартын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа | ||
Үзсэн: 462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.