
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цахимжилтын нөхцөл байдалд шинжилгээ хийсэн ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа.
Салбарын хэмжээнд 110 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлээд байна.
-Нийгмийн даатгал 29,
-Нийгмийн халамж 64,
-Хөдөлмөр эрхлэлт 11 үйлчилгээг цахимаар хүргэж байна.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дагуу хүүхэд, насанд хүрэгчдийн мэдээллийг нээлттэй болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн мэдээллийг цахим болгох шаарлгатайг онцоллоо.
Мөн Нийгмийн даатгалын зарим үйлчилгээг виртуал хөтлөгч хиймэл оюун ухаанаар боловсруулан иргэдэд хариулт өгөх боломжтой. Энэ үйлчилгээг үзүүлэх дэд бүтэц бэлэн, салбарын хэмжээнд нэг мэдээллийн сан үүсгэх шаардлагатай гэлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 110 үйлчилгээг цахимаар хүргэж байна | ||
Үзсэн: 584 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.