Монгол Улс нь Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 2024 онд амжилттай бүртгүүлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, БОУАӨЯ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, “Де Нэйче Консерванси” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, Дэлхийн байгаль хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, АХБ-ны санхүүжилттэй L3787/3788-MON“ төсөл болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран 2024 оны 9 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд “ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн Дадал суманд байрлах Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ын хамгаалалтын захиргаанд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт, хэлэлцүүлгийн зорилго нь ЮНЕСКО-д бүртгэлтэй газрууд, үндэсний болон орон нутгийн холбогдох эрх бүхий байгууллагын ажилтнуудын ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр болон Дэлхийн өвийн конвенцын талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах, тус газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдлын менежмент, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, орон нутгийн иргэд, аялал жуулчлал эрхлэгчдийг байгаль орчинд ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулахад сэдэлжүүлэхэд чиглэсэн юм.
ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр болон Дэлхийн өвийн конвенцын олон улсын мэргэжилтнүүд, Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэлтэй газрууд болон холбогдох үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагын төлөөллүүд болох нийт 100 орчим хүн оролцлоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн батламж авав | ||
Үзсэн: 494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.