Шууд Chart

Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана

2024-09-06 11:52:06

Монгол Улсад гадаадын өндөр хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байгаатай холбоотой энэ оны есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу болон Налайх дүүргийн нутаг дэвсгэр орчмын зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас уриалж байна. 


Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана   
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй