Шууд Chart

Хөв цөөрөм байгууллаа

2024-09-06 14:01:46

Дундговь аймгийн Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанаас уулын туруутан амьтдын амьдрах орчинг сайжруулах зорилгоор аргаль, янгирын гол байршил Их газрын чулууны уулын Ихрийн хад, Ёрвонгийн хайрханы аманд хөв цөөрөм байгууллаа.

Их газрын чулууны уул нь дотроо задгай уст цэг байдаггүй учир хөв цөөрмийг борооны үерын ус орох боломжтой цэгүүдийг сонгон байгуулсан.

Хамгаалалтын захиргаанаас дулааны улиралд ус, хүйтний улиралд мөс хийх буюу биотехникийн арга хэмжээг авч ажиллана гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


Хөв цөөрөм байгууллаа  
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй