Шууд Chart

Үргүйдэл, оношилгоо, эмчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай

2024-09-06 16:28:39

Нөхөн үржихүй, эх барих эмэгтэйчүүд болон үргүйдлийн “Reprotalk-2024” олон улсын хурал өнөөдөр боллоо.

Дэлхий дахинд нөхөн үржихүйн насны зургаан хүн тутмын нэг нь үргүйдлийн асуудалтай гэсэн статистик байна.

Манай улсад ч үргүйдэл, оношилгоо, эмчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлага байна.

Нөхөн үржихүй, үргүйдлийн салбарын эмч мэргэжилтнүүд 2019 оноос хойш шинэ ололт амжилтаа хэлэлцэн, туршлага солилцон судлах хурлыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж байна.

Гурав дахь удаагаа болж байгаа энэ хуралд 100 гаруй эх барих, эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтэн, судлаач оролцож байна.

АШУҮИС-ийн багш, RMC үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ эрхэлсэн захирал н.Одхүүгийн яриаг сонсъё.


Үргүйдэл, оношилгоо, эмчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай   
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй