
"Тавантолгой түлш" ХХК-ийн даваа гарагийн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.
Нийслэлийн хэмжээнд 42 агуулах болон үйлдвэрийн бүсэд нийт 84076 тонн шахмал түлшний нөөцтэй байна.
Түлшийг 27 компанийн 200 машинаар өдөр тутамд тээвэрлэж байна.
Шахмал түлш худалдан борлуулах цэгийн гэрээ байгуулах явц 92 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Түлш ачих конвэйрийг нэмэгдүүлэх боломжийг судлан танилцуулахыг үүрэг болгожээ.
2025 оны бизнес төлөвлөгөө боловсруулж буйтай холбогдуулан мидлинг тээврийн ажлыг шинэчлэн судалж, шинэ тооцоолол боловсруулах, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдэрч байгаатай холбогдуулан ашиглалтын ажилчдад өгөх сургалт, зааврыг сайжруулахыг үүрэг болгосон байна.
Мөн шахмал түлшний цаашдын хөгжил, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн бодлого хэрхэн явах талаар Технологийн бодлогын зөвлөлийг танилцуулга бэлтгэхийг үүрэг болголоо гэж "Тавантолгой түлш" ХХК-иас мэдээллээ.
Нийслэл 84076 тонн шахмал түлшний нөөцтэй байна | ||
Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.