Шууд Chart

Наймдугаар сард 34 улсын 11866 гадаадын иргэнд цахим виз олгожээ

2024-09-09 15:19:52

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч наймдугаар сард гадаадын 5140 иргэнд визийн зөвшөөрөл, 1497 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 34 улсын 11866 иргэнд виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 2429 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3923 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 912 иргэний бүртгэлд хасалт хийв.

Түүнчлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож байгаа бөгөөд өнгөрөгч сард 4913 үнэмлэхийг шинээр хэвлэж, 1524 иргэний үнэмлэхийг олгосон байна.

Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 14382 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгал, бүртгэлийн дугаарын олголт, ашиглалт, оршин суух үнэмлэх олгох, хэвлэх, төлбөрийн буцаалтын асуудлаар нийт 7769 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

2024 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 36807 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 15895, хөрөнгө оруулагч 4532, гэр бүлийн зорилгоор 4256, цагаач 1879, суралцагч 7830, хувийн бусад зорилгоор 1832,  түр ирэгчээр бүртгэлтэй 7082 гадаадын иргэн байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 


Наймдугаар сард 34 улсын 11866 гадаадын иргэнд цахим виз олгожээ   
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй