
Хуш модны самар түүх, бэлтгэхтэй холбоотой иргэдээс санал, гомдол ихээр гарч байна.
Ойн дагалдах баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор тогтоодог.
Тэгвэл зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самрын болц гүйцсэн нөхцөлд холбогдох зохицуулалтыг хийж, хугацааг наашлуулах боломжтой эсэх асуудлаар мэргэжлийн байгууллагууд болон иргэд, ААН-үүдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг чиглэлийг С.Одонтуяа сайд өглөө гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Самар түүх хугацааг наашлуулах боломжтой эсэхийг судлах үүрэг өглөө | ||
Үзсэн: 1147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.