
УБЦТС ТӨХК-иас цахилгаан шугам тоноглолд хийж буй төлөвлөгөөт засвар үйлчилгээ, гэмтлээс шалтгаантай тасралт саатал гарсан тохиолдолд https://tog.mn/tasralt холбоосоор, эсвэл УБЦТС ТӨХК - UBEDN хаягтай олон нийтийн цахим хуудасны автомат хариулагчаас лавлагаа, мэдээлэл авах боломжтой боллоо.
Дуудлагын төв нь ажлын өдрүүдэд 08.00-21.00 цаг, амралтын өдрүүдэд 10-18 цагийн хооронд 32 шугамаар өдөрт дунджаар 3000-4000 гаруй дуудлагад хариу өгч ажилладаг.
Шугам тоноглолын засвар, гэмтлээс шалтгаалсан тасралт, саатлын лавлагаа авахаар холбогдсон хэрэглэгчдийн дуудлагын тоо өнгөрөгч наймдугаар сарын нийт дуудлагын 27.7 хувийг эзэлж байгаа тул цаг хэмнэх цахим боломжоос өөрт тохирохыг сонгож, үйлчлүүлэхийг УБЦТС ТӨХК-иас уриалж байна.
Цахилгааны тасралт, саатлын лавлагааг цахимаар авах боломжтой | ||
Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.